Хуулбар шалгуур | <!-- -->Хуулбар шалгуур

Илүү ухаалаг

icon
Бүх хэлийг дэмжинэ.

Бүх төрлийн хэлийг танихаас гадна Крилл О үсгийг Латин О үсгээр орлуулсан ч хуулбарлалтыг илрүүлэх чадамжтай.

icon
99%-ийн оновчтой

Esan Хуулбар шалгуур нь хамгийн өндөр буюу 99% ийн нарийвчлалтай хуулбарыг илрүүлдэг.

icon
Хиймэл оюун

Хиймэл оюун нь үг, өгүүлбэрийн утгыг ойлгож хуулбарын түвшинг тодорхойлдог.Стандартын дагуу бичсэн эш таталтыг таньж хуулбараас ялгах чадвартай.

icon
Илүү нарийвчилсан

Өгүүлбэрийн утгыг алдагдуулалгүй үг, үсгийн байрлалыг сольсон хуулбарыг олж илрүүлнэ.

  • Circle
  • Circle
  • Circle

Давуу тал

icon
Бүтээл цахимжуулалт

Бидний бүтээсэн 6 шатлалт цахимжуулалт нь хэвлэмэл, эвдэрсэн, алдаатай зэрэг ямар ч бүтээлийг үг үсгийн алдаагүйгээр санд оруулах боломжтой болгодог.

icon
OCR буюу Тэмдэгт таних технологи

Бүтээлийг хуулбар шалгуурын OCR нь текст хувилбарт хөрвүүлж санд байршуулдаг.

icon
Үндэсний Академик дата сан

Монголын анхны Үндэсний хэмжээний дата санд 8700+ зохиолч, 68+ байгууллага, 20+ ИДСургуулийн 35’000+ цахим бүтээлээс хуулбар шалгана.

icon
Бүтээлийн аюулгүй байдал

Хуулбар шалгуурын сан дахь бүтээлүүдийг дижитал файлаар бус текст хэлбэр лүү хөрвүүлж, шиферлэн хадгалдаг учир эх файлыг өөрчлөх, татаж авах боломжгүйгээр аюулгүй байдлыг бүрэн хамгаалдаг.

Хуулбар шалгуурын сангийн бүтээлийн цахимжуулалт

Хэвлэмэл бүтээлийг Контентын төвийн цахимжуулах үйл ажиллагааны дагуу санд оруулдаг. Тухайн стандартын дагуу санд оруулснаар хуулбарын түвшин оновчтой байх үндэс болдог.

OCR – Тэмдэгт таних технологи

Хуулбар шалгалтын өмнөх үйл явц нь Optical character recognition буюу тэмдэгт таних технологийн тусламжтай бүтээлийг текст хэлбэрт хөрвүүлснээр хуулбарлалтыг танихад хялбар болгодог.Тэмдэгт таних үед орж ирсэн дүрсний аль нэг хэсэгт байгаа текстэн  мэдээлэл нь ямар төрлийн текст вэ гэдгийг илрүүлнэ. Одоогоор үүнийг 12 үндсэн хэсэгт хуваадаг бөгөөд цаашид чөлөөтэй өргөтгөх боломжтой. Жишээ нь: Гарчиг, хуудасны дугаар,  гарын үсэг, текст, гэх мэт.

NLP – Эх хэлний боловсруулалт

NLP нь орж ирсэн текстэн мэдээллээс үг үсгийн алдаа байгаа эсэх, дурьдагдсан хүмүүсийн нэр, хэзээ бичсэн, газруудын байршил болон уг бичиг баримт нь ямар төрлийнх вэ зэргийг автоматаар илрүүлэн хадгална.

esan-1

Сканердсан файлаас зураг, текст, өгүүлбэр, гарчиг зэргийг оптик танилт хийн ялган харуулж байна, үүний дараа текстүүдийг ялгаж хадгалдаг.

Системийн танилцуулга

Нэгдсэн эх сурвалжаас хуулбар шалгах

01

Монголын ИДСургуулиуд, Интернет орчноос болон бусад хуулбар шалгуурын сангуудаас хуулбар шалгана.

Удирдлагын самбар

02

Шалгагч хуулбар шалгасан бүтээлүүдэд сэтгэгдэл үлдээх, эш таталтыг ялгах, үр дүнг хэвлэх мөн бусдад илгээх боломжтой.

Санд бүтээлээ оруулах

03

Цахимжуулалтын стандартын дагуу бүтээлээ санд оруулснаар оюуны өмчөө бүрэн хамгаалах боломжтой

esan-1

Хуулбар шалгуур нь эцсийн байдлаар шалгуулагчийн бүтээлд үнэлгээ өгдөггүй болно.

Хуулбар шалгуур хэрхэн ажилладаг вэ?

1

Upload
Системд оруулах

Бүтээлийн үг үсэг, тэмдэг, дүрс бүрийг таньж, шиферлэсэн тусдаа файл үүсгэнэ. Тус шиферлэлтийг өгүүлбэр бүрээр задлаад утга зүйгээр нь ойлгож, алдаа таних үйл явц эхэлнэ.

2

Detection
Шалгах процесс

Тухайн шиферлэсэн өгүүлбэр бүрийг цахим санд байршсан бүх шиферлэсэн өгүүлбэрүүдтэй ижил болон утгын төстэй байдлыг шалгана.

3

Calculation
Хуулбарлалтыг тооцоолох

Бүтээлийн өгүүлбэр бүрд хуулбарын түвшинг тогтооно. Үүнээс хуулбарласан өгүүлбэрүүдээс бүтээлийн хуулбарын түвшинг тогтооно.

4

Citation check
Эш таталтыг шалгах

Стандартын дагуу Эш татсан өгүүлбэр байгаа эсэхийг шалгаж, тухайн өгүүлбэрүүдийг хуулбарлалтын жагсаалтаас хасна.

5

Machine Learning
AI суралцах, сайжрах

Үр дүнгээс шалгагч нь Хуулбар биш гэсэн тэмдэглэгээг хийн нийт хуулбарын түвшинг бууруулах боломжтой ба хиймэл оюун нь тухайн тэмдэглэгээнээс байнгын суралцдаг.

  • Circle
  • Circle
  • Circle

© 2014 - 2022 esan.mn Степпелинк ХХК

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.